Англи хэлний гарал үүсэл
Англи хэл нь Баруун Герман гаралтай хэл юм. Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ.
1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ийн зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.
Орчин цагийн англи хэл нь олон улсын нийгэм, харилцаа холбоо, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, ажил хэрэг, бизнес, соёл урлаг, радио болон дипломат ажиллагаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг олон улсын хэл болжээ. АНУ-ын эдийн засаг болон соёлын нөлөөлөл ихэсч, дэлхийн хоёрдугаар дайны дараагаас дэлхийн тавцанд их гүрний байр суурьтай болсон үеэс англи хэл дэлхий дээрх хамгийн түгээмэл хэл болжээ.
Зарим салбарт Англи хэлний мэдлэг нь компьютер болон анагаах ухааны гэх мэт мэргэжлүүдийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг болсон бөгөөд тэрбум гаруй хүн англи хэлийг ядаж анхан шатны хэмжээнд эзэмшсэн байдаг. Дэлхий дээр энэ хэлээр ойролцоогоор 320 сая хүн төрөлх хэлний хувиар, ихэнх хүмүүс хоёрдогч хэлний хувиар ярьж байна.
Анхааран уншсанд баярлалаа :-)

No comments:
Post a Comment