Бид гадаад хэлийг сурах нь цаг хугацаа, тэсвэр тэвчээр их
шаарддаг учраас сурах хэцүү гэж боддог. Гэвч өнөө үед англи
хэлийг зайлшгүй сурах шаардлага гарч байгаа тийм үү? Тэгвэл англи хэлийг хэрхэн сонирхолтойгоор хурдан, бас хялбар сурч болох хэд хэдэн аргыг хүргье.
Сонсох болон унших чадварыг гол цөм нь болгоорой.
Ихэнх
суралцагчид гадаад хэл сурахдаа ярих болон бичих чадвар дадал эзэмшихэд түлхүү
анхаардаг. Гэвч эрдэмтдийн судалснаар сонсох, унших чадварыг анх сайн
эзэмшсэнээр ярих, бичих чадвар дагалдан хөгждөг нь тогтоогджээ.
Сонсох
болон унших чадвараа сайжруулах
Өөрт сонирхолтой, ойлгомжтой,
зөв хэллэгтэй дуу
ч юм уу, харилцан яриа ч юм уу сонсож болох бүх зүйлсийг
байнга сонсох хэрэгтэй. Сонссоны
дараагаар тухайн зүйлийнхээ гол санааг ойлгож авах
хэрэгтэй. Харин унших
чадвараа сайжруулахын тулд ном, сонин, сэтгүүл гээд англи хэл дээрх мэдээлэллийг хөнгөнөөс хүндрүү
бүтэцтэйгээр олж уншаарай.
Шууд орчуулга буюу толь бичиг харахаа яг
одоо зогсоо!
Орчуулга руу хэт
зүтгэх нь нэмэр биш, нэрмээс болох талтай. Үргэлж толь бичигтэй зууралдаад
байвал дадлагажих процессийг удаашруулж, хэл сурах ажлыг нүсэр залхуутай
хөдөлмөр болгон хувиргах аюултай. Үнэхээр хэрэгтэй үед л толь бичиг хар! Нэг
өгүүлбэрт байгаа 10 үгний 5-ынх нь утгыг мэдэж байхад өгүүлбэрийн утга санааг
хангалттай ойлгож болно.
Хэлний дүрэм судлахад цаг зарцуулах хэрэггүй
Хэл судлаач эрдэмтэд
хэлний дүрэм судлах нь үр дүнгүй, ашиггүй гэдгийг баталсаар байна. Гэвч гадаад
хэлний хичээлд дүрмийн хичээл ихэнх цагийг эзэлсээр байгаа бөгөөд хэл
суралцагчид ч дүрмийг хий хоосон цээжлэх аргаар хамаг цагаа өнгөрөөж байгаа
билээ. Гэнэт сайн яриад сурчихна гэж байхгүй. Дүрэм нь бидний англи хэлний хэрэглээнд зайлшгүй
хэрэгтэй боловч түүнийг автоматаар ягштал цээжлээд байвал хэзээ ч үр дүнд
хүрэхгүй. Тиймээс унших
нь үгийн баялгийг нэмэгдүүлж, өгүүлбэр дэх үгсийн зөв дараалал, өгүүлбэрийн
бүтэц зэрэг наад захын хэлний дүрмийг таниулна. Мөн зөв бүтэцтэй сонсголын материалыг байнга сонсох
нь дүрмийг хий хоосон цээжлэхээс илүү үр дүнтэй байдаг Ингэж олсон чадвар дээрээ үндэслэн
өөрөө бичиж байх, өөрөө өөртэйгөө ярьсан ч болно. Ер нь унших, сонсох, бичих зэрэг нь
яриатай хослож байж л хэл сурдаг. Бүх цагаа юм сонсох эсвэл уншихад л зарцуул.
Алдаанаас айх, ичих хэрэггүй. Алдааг хүн бүр,
англичууд, америкчууд өөрсдөө ч гаргадаг. Алдаагаа мэдэж авч чадвал ахиж тийм
алдаа гаргадаггүй нь хамгийн хэрэгтэй зүйл. За тэгээд эцэст нь олсон чадвараа практик дээр заавал хэрэгжүүлж үзээрэй!!!
Анхааран уншсанд баярлалаа :-) Good luck! ;-)
No comments:
Post a Comment