Англи хэлний тухай сонирхолтой баримтууд
Дэлхийн хүмүүсийг хэл, хайр, сайхан сэтгэл нэгтгэдэг. Харин
тэрхүү холбогч хэл бол мэдээж англи хэл юм. Ингээд та бүхэнд энэхүү агуу хэлний
тухай сонирхолтой зарим зүйлсийг хүргэе.
1. Англи хэлний “Pronunciation” буюу “дуудлага” хэмээх үг нь хамгийн буруу
дуудлагатай үг юм.
2. Англи хэлэнд хамгийн богинохон үг нь /I/ 1 үсгээс бүрдэж
болдог бол хамгийн урт нь 45 үсэгтэй
pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis байдаг юм байна. Галт уулын
тоосонцор амьсгалын замаар орж өвчин үүсгэхийг энэ урт үгээр илэрхийлдэг ажээ.
3. Англи хэлэнд урдаасаа хойшоо, хойноосоо урагшаа яаж
ч уншихад нэг л утга илэрхийлдэг level, kayak, racecar гэх хэсэг үгс байдаг.
4. Нэг гийгүүлэгч
3 удаа давхардаж орсон Goddessship- бурханлиг эмэгтэй гэж үг байхад ганц
ч эгшиггүй rhythm –айзам гэх үг бас байх юм.
5. Таныг
англи хэл хэр сайн сурсаныг ганцхан үгээр шалгачихаж болно. Монголоор ийш тийш
гэхийг англиар therein гэнэ. 7 үсгээс бүрдсэн энэ үгний үсэгнүүдийн байршилалыг
өөрчлөлгүйгээр 10 үг эндээс гаргах боломжтой. Хамгийн эхэнд: the-, there, he,
in, rein, her, here, ere, therein, herein.
7. “Q” үсэг нь мөн хамгийн бага хэрэглэгддэг үсэг юм.
8. Англи хэл бол дэлхий дээрх хамгийн баялаг үгийн сантай хэл юм. Зарим толь бичигт идэвхитэй хэрэглэгддэг хэдэн сая үг байдаг.
9. Хамгийн анхны англи хэлний толь бичгийг 1755 онд Самуэл Жонсон (Samuel
Johnson) зохиож байжээ.
10. Англи хэлний цагаан толгойн бүх үсгийг оруулсан өгүүлбэр бол “The quick brown fox jumps over the lazy dog” буюу “Түргэн бор үнэг залхуу нохойны дээгүүр харайгаад өнгөрлөө” гэсэн өгүүлбэр байдаг аж.
Орчин
цагийн англи хэлний тайлбар толиудад 800 000 гаруй үг орсон байхад орос
хэлний алдартай Далийн тольд 200 000 үг багтжээ.
Монгол хэлний хувьд гэвэл одоогийн байдлаар 100 000 үгтэй толь гараагүй байгаа. Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар толь 30 мянган үгтэй.
Монгол хэлний хувьд гэвэл одоогийн байдлаар 100 000 үгтэй толь гараагүй байгаа. Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар толь 30 мянган үгтэй.
Эх сурвалж: davalgaa.mn, Caak.mn
No comments:
Post a Comment