Мэдээлэл хуулах боломжгүй!

Thursday, November 17, 2016

Англи хэл сурах шалтгаан


Англи хэлийг яагаад сурах хэрэгтэй вэ?
Дэлхийн бизнесийн болон улс төрийн яриа хэлцэл, гэрээ хэлэлцээрийн дийлэнх нь англи хэлээр хийгдэж, улс хоорондын болон олон улсын төвшинд англи хэлний гүйцэтгэх үүрэг, хэрэглээ улам бүр өсч байна. НҮБ-ын албан ёсны  6 хэл гэж байдаг тэдгээр хэлнүүдээс хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн, бичмэл мэдээллийн агууламжаараа, техник технологи дахь хэл зүйн ноёрхлоороо АНГЛИ ХЭЛ илт давамгайлж байна. Тиймээс англи хэл нь бидний зайлшгүй мэдэж байх ёстой хэл билээ.


Дэлхий дээр хамгийн их хэрэглэгддэг хэл
         Англи хэл нь олон улсын хэл ба 196 орны 60 орны төрөлх хэл нь болсон байна.
         Европын холбоо, Нэгдсэн үндэсний байгууллага, гэх мэтчилэн маш олон томоохон байгууллагийн албан ёсны хэл бүгд Англи хэл байдаг.
         Дэлхий дээр 1.5 тэрбум хүн англиар ярьдаг ба хэдэн тэрбум хүн Англи хэлийг сурах гэж оролдож байна.
Техник технологи, интэрнетийг чөлөөтэй ашигладаг болно
  •  Дэлхийн вэб сайтын 55% нь англи хэл дээр байдаг бөгөөд маш олон програмууд ихэвчлэн англи хэл дээр байдаг.
  • Энэ хэлээр технологийн шинэчлэлийг хамгийн хурдан хүлээн авч, ойлгож хэрэгжүүлэх боломжтой. Гадаадын өөр хэлийг англи хэл эзэмшсэний дараа сурч болох бөгөөд англиар дамжуулан сурахад бүр ч амар.

Харилцааны ур чадварыг дээшлүүлдэг
  • Зарим эцэг эхчүүд хүүхдүүдийгээ хэт эрт өөр хэл сургахад өөрийн төрөлх хэлээ сайн сурахгүй гэж боддог. Гэсэн ч туршилтаар үзэхэд 2 хэлтэй хүүхэд ганц хэлтэй хүүхдийг бодоход ярианы баялаг сайтай байдаг.

Ажил,  мэргэжилийн байр сууринд их нөлөөлнө.
  • · Их сургуульд элсэж ороход гадаад хэлээр чөлөөтэй ярих нь нэлээд нөлөө үзүүлдэг шиг ажилд ороход ялангуяа гадаадын дэлхийн олон оронтой харьцдаг байгууллагуудад олон мэргэжлээр ажилд ороход тус болдог.


---------Англи хэл бол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхий дээр хамгийн их судлагдсан албан ёсны хэл юм.----------

                                           Анхааран уншсанд баярлалаа

No comments:

Post a Comment